Хоёр Солонгос хэлэлцээр хийх боломжоо “БҮРМӨСӨН“ алдав

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

БНАСАУ цаашид БНСУ-тай хэлэлцээ хийхээс татгалзаад, БНСУ-ын үйл ажиллагааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрлээ гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

БНАСАУ өнөө өглөө зүүн эргээсээ хоёр пуужин харвасан бөгөөд сар хүрэхгүйн хугацаанд ийм төрлийн зургаа дахь туршилтыг явуулж байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч "Солонгосын хойгийг 2045 он гэхэд нэгтгэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилт “хамгийн эгзэгтэй цаг үе”-д ирээд байна" гэжээ.

Харин БНАСАУ-аас үүний хариу мэдэгдэлд "БНСУ яг энэ цаг мөчид ч цэргийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлсээр байгаа тул энх тайван эдийн засаг хийгээд энх тайван дэглэмийн талаар үг цухуйлгах ч эрхгүй хэмээн тэмдэглэсэн байна."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606878
3 эможи

keyboard_arrow_up