Балбын засгийн газар Эверестийн оргилд авирах УУЛЧДАД зориулан шинэ ЖУРАМ гаргажээ
Балбын засгийн газар Эверестийн оргилд авирах уулчдад зориулан шинэ журам гаргажээ.
Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарахыг хүсвэл юуны түрүүнд туршлагатай уулчин гэдгээ нотлох ёстой ажээ. Тухайлбал, Засгийн газраас гаргасан шинэ журмаар оргилд гарахыг хүсэгч өмнө нь хамгийн багадаа 6,500 метрийн (21,325 фут) оргилд гарсныг батлах баримт бичигтэй байх ёстой гэнэ. Мөн бие бялдрын чадамжийн шалгалт өгөх учиртайн дээр заавал туршлагатай хөтөч-шерпатай хамтран авирах тухай нэмж тусгажээ.
Мөн Эверестэд авирахдаа Балбын мэргэжлийн хөтөчийг заавал дагуулах ёстой болж байна.
Учир нь өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд авирсан уулчдаас арван нэгэн хүн амиа алдсан билээ. Хэт олон уулчин уулын орой хэсэгт бөөгнөрснөөс замд түгжрэл үүсч, зарим нь байгалийн хатуу ширүүн нөхцлийг удаан тэсээгүйгээс амиа алдаж байв.