Албаны онгоцыг хувьдаа ашигласан “СПИКЕР“ огцроно
2019 оны 8 сарын 09
Польшийн Парламентын доод танхимын дарга Марек Кухчиньский Засгийн газрын онгоцыг хувийн хэрэгцээндээ ашигласнаасаа болж огцрох болжээ.
Марек Кухчиньский нь гэр бүлээрээ аялахдаа албаны нисдэг тэрэг, онгоцыг ашигласан хэмээн хурцаар шүүмжлүүлснийхээ дараа ийм шийдвэр гаргах болжээ.
Анхандаа Кухчиньский 23 удаа ниссэн гэж хүлээн зөвшөөрсөн ч хожим нь нийтдээ 100 орчим нислэг үйлдсэн гэдэг нь тодорхой болжээ. Үүний дараа олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан тул тэрбээр 4000 ам.доллар нөхөн төлбөр болгон төлсөн ч сөрөг хүчнийхэн үүнийг хангалттай гэж үзээгүй бөгөөд нислэгүүдийн нийт зардал олон саяар хэмжигдэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606631
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс