ЯПОН: Токио хотод хэт халсны улмаас 45 хүн нас баржээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Японы нийслэл Токио хотод хэт халсны улмаас 45 хүн нас барсан тухай эх сурвалж мэдээллээ.  Тэдний 13 нь гэртээ ганцаараа амьдардаг өндөр настнууд байсан аж.

Өнгөрсөн долоо хоногт Японы бүх нутгаар халсан бөгөөд нийтдээ 18347 хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын зарим бүс нутагт одоо Цельсийн 39 градуст хүрч халж байгаа аж.

Өнгөрсөн жил хэт халууны улмаас Японд 150 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
606624
1 эможи

keyboard_arrow_up