Эрдэмтэд нүдний чип бүтээжээ
Хүний нүд маш нарийн төвөгтэй зүйл хэмээн хувьслын эцэг Чарльз Дарвин тэмдэглэсэн байдаг. Нүдний нарийн төвөгтэй байдал нь хуулбарлах, загварчлахад хүндрэлтэй байсан бөгөөд эрдэмтэд нүдний эсийг амьтны загвар ашиглан турших ёстой болжээ. Одоогоор Пенсильванийн их сургуулийн судлаачид хүний хиймэл нүдийг чип дээр бүтээсэн нь бидний нүдийг бүрэн судлах аргыг өөрчлөхөд тус болох юм.
Даваа гаригийн “Nature Medicine” сэтгүүлд дүрсэлсэн нүдний шилний загвар нь нүдний эмч болон биоинженерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд маш жижиг хэмжээтэй тунгалаг, найман өнцөгт хэлбэртэй чип байв. Чипний төв хэсэг нь нүдний урд талын давхаргын эсүүд (эвэрлэг) болон коньюнктивийн эсүүд нийлж нүдний гадаргууг бүрдүүлдэг контакт линз хэлбэртэй юм. Зовхи анивчиж, нүдний дээр байрлах жижиг сувгууд нь нулимс үүсгэнэ. Энэ нь таны нүдийг хуурайшуулахгүй чийгшүүлж нүдний гадаргуу дээр нимгэн хальс үүсгэдэг.
Судалгааны багийнхан чип дээр өвчнийг өдөөхийн тулд хиймэл анивчуулах ажиллагааг минутад 12, дараа нь зургаан удаа болгон удаашруулахад нулимсны хэмжээ буурсан болохыг тэмдэглэжээ. Үүний дараа шинжилгээний эмийг туршиж үзэхэд хуурайшсан үрэвслийг багасгасан аж. Энэ туршилтыг амжилттай хийснээр нүдний хуурайшилт, үрэвсэл, чийгших, загатнах байдлыг загварчлах, хуулбарлах, багасгах боломжтойг тогтоосон байна.
Төсөл дээр хамтран ажиллаж буй судлаач магистр Жонгун Сио “Бид нүдний чип платформыг улам боловсронгуй болгож, ирээдүйд эмчийн үзлэг, контакт линз, нүдний мэс засалд ашиглана хэмээн найдаж байна” гэлээ.
Ө.Түмэндарь
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин