Нэг хоног эсэргүүцсэний эцэст Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчилжээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Удаан хэлэлцээ хийсний эцэст Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилжээ. Түүнийг ДХЯ-ны Мөрдөн байцаах газарт хүргэсэн" гэж тус яамны төлөөлөгч хэлжээ.

62 настай Атамбаевт авлига, албан тушаалын нийт таван хэрэг тулгаад байгаа юм. Харин одоо түүнийг илүү ноцтой гэмт хэрэгт буруутгах боломжтой болж байна.

Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг хоног үргэлжилсэн юм. Лхагва гарагийн орой Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тусгай алба тус улсын нийслэл хотын захад оршдог Кой-Таш тосгонд Атамбаевыг хүч хэрэглэн баривчлахыг оролдсон боловч амжилтгүй болсон байна.

Arslan.mn

Атамбаевыг баривчлах хоёр дахь ажиллагааг пүрэв гарагт явуулсан бөгөөд хэдэн мянган цагдаа болон тусгай хүчнийхэн оролцсон байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
606604
3 эможи

Зочин
2019-08-09 12:10
elbegee
2019-08-09 11:41
odoo namaig barix tsag n bolcon xa xa xa mongolchuudaa
keyboard_arrow_up