Пентагоны тэргүүн МАРК ЭКСПЕР гэж хэн бэ?
АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэллээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилдогдоод удаагүй Марк Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Тэрээр айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзахаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.
АНУ-ын Батлан хамгаалахын 27 дахь сайд Марк Т.Эспер нь энэ оны долоодугаар сарын 23-нд тангараг өргөсөн.
Тэрээр 1986 онд АНУ-ын Цэргийн академийг дүүргэсэн, цэргийн жинхэнэ албанд 10, Үндэсний гварди болон бэлтгэл офицероор 11 жил үүрэг гүйцэтгэжээ. Сенатын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, Төлөөлөгчдийн танхимын Цэрэг, зэвсэгийн байнгын хорооны улстөрийн захирал, Пентагоны Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ.