Охиныхоо дүрд хувилж, шоронгоос оргохыг завдсан хоригдол амиа алджээ
2019 оны 8 сарын 07
Өсвөр насны охины дүрд хувилж, шоронгоос оргохыг завдсан цуутай гэмт хэрэгтнийг илрүүлснээ Бразилын эрх баригчид Ням гарагт зарласан билээ.
“Жижиг” хочтой Клаувиньо да Силва өөрийн хоригдож байсан Рио Де Жанейрогийн шоронгоос эмэгтэй хүний дүрд хувилан оргохыг завдсан ч илт сандарч байгаагаа цагдаа нарт харуулснаар баригдсан байна.
Тодруулбал, өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо солигдож шоронгоос гарахыг завдсан юм.
Тэгвэл хоригдол эр шоронгийн камерт амиа алдсан байсныг өчигдөр олсон байна. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC.COM
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
2
606519
7 эможи
Зочин
2019-08-07 12:20
гайхалтай...
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс