Сибирийн их түймрийн талбай 2,4 сая га болон буурчээ
2019 оны 8 сарын 05
Сибирь болон Алс Дорнодод асаж байгаа ойн түймрийн талбайн хэмжээ багасаж, одоо 2.4 сая га болсон тухай ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн хамрах талбай 2,8 сая га гаруй байсан бол одоо 2,4 сая га газар болсны дээр 441 голомт асаж байгаагаас 31-ийг нь унтраасан байна.
Гал түймэртэй тэмцэхэд ОБЯ-ны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд зөвхөн нэг өдөрт 900 орчим тонн ус түймрийн голомтууд дээр цацжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
606461
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс