Техас муж улсын өөртөө үйлчилдэг худалдааны төвд 20 хүн амиа алджээ
2019 оны 8 сарын 04
АНУ-ын Техас муж улсын супермаркетад гал нээсний улмаас 20 хүн амиа алдсан байна. “Walmart” худалдааны төвд бямба гарагт болсон дээрх хэргийн улмаас 20 хүн амиа алдаж, 26 хүн шархадсан гэж эх сурвалж мэдээллээ.
Цагдаа нар хэргийн нэг сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд хэргийн газар өөрөө цагдаа нарт бууж өгсөн учир хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг баривчлах үед зэвсэг хэрэглэх шаардлага гараагүйн аж.
Гэмт хэргийн сэдлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд үзэн ядах гэмт хэргийн тухай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж "CBS" суваг мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
2
606408
8 эможи
Зочин
2019-08-04 13:51
аймшигтай
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс