ОХУ хариудлага хүлээх ёстой
Малайзын МН17 онгоцны ослын эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “ОХУ хариуцлага хүлээх ёстой” гэж шууд мэдэгджээ. Нийт 25 км квадрат талбайг хамрах ослын газрыг салан тусгаарлагчид хяналтдаа авч, олон улсын шинжээчдэд ажиллах боломжийг бүрэн олгохгүй байгааг барууныхан шүүмжилж байна.
Саяхан Украины салан тусгаарлагчдын улбар шар өнгөтэй хар хайрцаг дамжуулан үзэж буй бичлэг нийтэд цацагджээ. Украины ерөнхий сайдын орлогч Владимир Гройсман босогчид хар хайрцгийг хоорондоо хэдэн өдрийн турш дамжуулан үзсэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ярьсан байна. Тэрээр “Хар хайрцаг босогчдын гарт хэд хоносон учир онгоцонд юу тохиолдсоныг үнэнээр нь мэдэхэд төвөгтэй” гэжээ. Украины Засгийн газар, барууны орнууд Малайзын онгоцыг салан тусгаарлагчид буудсан гэж үзэж байгаа аж.