Ирина Шейк ба Брэдли Купер нар охиноо Нью-Йорк хотод өсгөнө
2019 оны 7 сарын 19
Загвар өмсөгч Ирина Шейк ба жүжигчин, найруулагч Брэдли Купер нар хүүхдээ хамтран асран хамгаалахаар тохиролцсон бөгөөд энэ хэлэлцээрийн дагуу хоёр настай Леа де Сьен Шейк Куперыг Нью-Йорк хотод өсгөх шийдвэрийг гаргажээ.
Ирина ба Брэдли нар өнгөрсөн сард салсан хэдий ч эцэг, эхийн үүргээ маш сайн ухамсарлаж, хүүхэд өсгөх тал дээр маш хариуцлагатай ханддаг тул тэдний хооронд хүүхэд хамтран асран хамгаалах албан ёсны гэрээ байдаггүй аж. Мөн тэдний охинтойгоо өнгөрөөх цаг хугацаа ажлын хуваариас нь шалтгаална гэдгийг эх сурвалж нэмж онцолсон юм.
Тэд өнгөрсөн сард салцгаасан бөгөөд энэ нь Лэйди Гагатай хамаатай ч байж болох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
605989
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс