Далай Лам хэлсэн үгэндээ уучлал гуйв
2019 оны 7 сарын 03
Далай лам өнгөрсөн долоо хоногт "BBC" сувгийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйжээ.
Тодруулбал, ярилцлагынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн талаар, Төвөдөд буцаж очих тухай, цагаачлалын асуудал зэрэг олон сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн ч хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйсан байна.
Далай лам "Хэрвээ миний хойд дүр эмэгтэй хүн байвал маш сэтгэл татам байх хэрэгтэй" хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна. Өчигдөр Далай ламын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ яриа нь хошигнол байсныг тайлбарлаад олон нийтээс хүлцэл өчжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
605550
4 эможи
Ккк
2019-07-03 14:47
Одоо бүүр далай лам ч цадигаа алдах нь дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс