Либерализмын тухай В.Путины хэлсэн үгийг Д.Трамп тайлбарлав
Либерализмын тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг АНУ-ын лидер Дональд Трамп тайлбарлахдаа, либерал улстөрчдийн удирдаж байгаа Америкийн хэд хэдэн хотод болж байгаа бүхнийг ажигласны үндсэн дээр Оросын ерөнхийлөгч өөрийнхөө үзэл бодлын зарим хэсгийг үндэс болгосон байж болохыг үгүйсгэсэнгүй. “Ингэж бодож байгаа болов уу гэж төсөөлж болох юм. Тэрээр болж байгаа бүхнийг харж байгаа. Либерал үзэл бодолтой үл бүтэх хэсэг бүлэг хүний удирдаж байгаа Лос-Анжелес, Сан-Франциско болон бусад хотод болж байгаа бүхнийг харахад үнэхээр уйтгартай. Тэд чухам юу бодож байгааг мэдэхгүй. Харин тэр АНУ-д болж байгаа бүхнийг үнэхээр харж байгаа, тэгээд магадгүй, либерализм бол үнэхээр гайхалтай сайхан зүйл гэж хэлэхэд нь тэр бүхэн түүнд саад болсон байх” хэмээн Японы Осакад болсон Их 20-ийн дээд уулзалтын төгсгөлд Трамп хэлжээ.
Улстөрчид нь ямар нэг зүйл хийхээсээ, магадгүй айж эмээж” байгаа Америкийн зарим хотод болж байгаа бүхнийг ажиглаж харахад өөрт нь ч мөн “маш хэцүү” байгаа гэдгээ Америкийн лидер мөн хүлээн зөвшөөрсөн байна. “Тодорхой цаг мөчид холбооны Засгийн газар хөндлөнгөөс оролцох хэрэг гарахыг Трамп бас үгүйсгэсэнгүй.
Үүнээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Financial Times” сонинтой ярилцахдаа либерал үзэл санаа үеэ өнгөрөөж, хүн амын дийлэнх олонхийн ашиг сонирхолтой зөрчилдөх болжээ хэмээн мэдэгдсэн билээ.
Путинд либерализмын үзэл санаа урьдын адил ойр дөт хэвээр, гэхдээ тэр эдгээр үзэл санааг бусдад хүчээр тулгахын эсрэг байгаа хэмээн Оросын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гаригт хэлжээ. Либерализмын үзэл санаа одоо түрэмгий шинжээр давамгайлах болж, тэдгээр үзэл санааг бусдад шууд албадан тулгаж байна хэмээн тэрээр нэмж өгүүлсэн байна.
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин