“Nissan”-ийн удирдлагууд албан тушаалаа урвуулан ашигласаны төлөө хувьцаа эзэмшигчдээсээ уучлал хүсэв
2019 оны 6 сарын 26
“Nissan” компанийн удирдлагууд ТУЗ-ийн дарга асан Карлос Гоны албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдалд мягмар гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчдээсээ уучлал хүсжээ.
Мөн энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүд толгой бөхийж, албан ёсоор уучлал гуйжээ.
Карлос Гон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, хөрөнгө оруулалтыг бууруулаад зогсохгүй компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт нэр холбогдсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
605250
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс