ОХУ-ын төлөөлөгчдийг хуралдаа оролцуулахаар болжээ
Европын Зөвлөлийн парламентын чуулган ОХУ-ын төлөөлөгчдийг энэ сард болох хуралдаа оролцохыг урьсан шийдвэрийг баталжээ. Энэ шийдвэрийг батлах санал хураалтад оролцсон 190 гишүүнээс 118 нь дэмжиж, 62 нь эсэргүүцэж, 10 нь түдгэлзсэн байна. Ингэснээр өмнөх чуулганы үеэр төлөөлөгчдөд эрхийг нь танилцуулах үеэр байгаагүй төлөөлөгчдийг энэ удаагийн чуулганаар танилцуулах ажээ. Мөн чуулганы дүрмийн 10 дахь заалтад зааснаар төлөөлөгчдөд шийтгэл ногдуулахыг хориглосон талаар шийдвэртээ нэмж дурджээ. Гишүүд санал өгөх, илтгэлд оролцох, чуулганд танилцуулах эрхтэй. Түүнчлэн төлөөлөгчдийг харъяалах байгууллага нь тэдний эрх мэдлийг хянах, цуцлах, нэрийг нь татах эрхтэй болохыг онцолжээ. Харин ОХУ-ын төлөөлөгчид олон улсын энэ байгууллагад гишүүн орны эрхээ сэргээх хүсэлтийг бэлдэж байна гэж тэдний тэргүүн, Оросын доод танхимын дэд дарга Пётр Толстой мэдэгдсэн байна. Тэрээр “Олон улсын энэ байгууллагын гишүүд Украйнын төлөөлөгчдөд барьцаалагдсан. Мөн Их Британи ОХУ-ын төлөөлөгчдийг Европын Зөвлөлийн парламентад буцаж ирэх, зуны хуралд оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг батлахыг хойшлуулахын тулд 200 гаруй нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан” гэв. Европын Зөвлөлийн парламентын чуулган 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын төлөөлөгчдийг санал хураалтад оролцохыг хориглосон юм. Энэ шийдвэр нь Крым Украйнаас салж ОХУ-д нэгдсэний дараа байгууллагынхаа дүрмээ зөрчсөн үйлдэл болсон аж. Үүний хариуд Москва төлөөлөгчдөө парламентад илгээхээ больсон. Мөн жилийн дараа эрхийг нь бүрэн сэргээх хүртэл хураамжаа төлөхөөс татгалзаад байсан юм.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин