ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019 оны 6 сарын 24

Arslan.mn

Тбилис хотод эхэлсэн үнэн алдартны шашинт орнуудын парламентын хурлыг Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Говрилов нээсэн нь тус улсын сөрөг хүчнийнхний дургүйцлийг төрүүлжээ. Улмаар жагсагчид парламентын ордон руу дайран орохыг завдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Сөрөг хүчнийхэн Гүржийн Ерөнхий сайд Ираклия Кобахизе, Дотоод хэргийн сайд болон парламентын даргыг огцрохыг шаардсан. Цагдаа нар жагсагчдыг хүч хэрэглэн тараасан бөгөөд мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн гэмтжээ. Энэ үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гүрж улстай агаарын харилцаагаа түр хугацаанд зогсоох тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Кремлийн сайт мэдээлснээр, “Ирэх сарын 8-наас ОХУ-ын нутаг дэвсгэрээс Гүрж рүү агаарын хөлгөөр тээвэр хийхийг Оросын агаарын тээврийн компаниудад түр хугацаанд хориглож байна” хэмээсэн байна. Түүнчлэн Гүрж улсад түр хугацаанд байрлаж буй орос иргэдийг эх оронд нь эргэн ирүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ. “ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэдийг гэмт хэрэг болон хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор болон “Аюулгүй байдлын тухай” Холбооны хуулийн дагуу зарлигт гарын үсэг зурлаа” хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605173
0 эможи

keyboard_arrow_up