Ван Гогийн амиа хорлосон бууг дуудлагаар худалдав
2019 оны 6 сарын 24
Голландын пост-импрессионист зураач Ван Гогийн амиа хорлохдоо ашигласан гэх гар бууг Парист дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан заржээ. Гар бууг 40 мянган еврогоос эхлэн үнэ хаялцуулж, 162 мянган еврогоор худалдсан байна. Галт зэвсгийг худалдан авсан хүний нэрийг нууцалж байгаа аж.
Шинжээчдийн тодорхойлсноор, Ван Гог Францын хойд хэсгийн Овер-сюо-Уаз коммунд амьдарч байхдаа энэ гар буугаар 1890 оны долоодугаар сарын 28-нд амиа хорлосон гэнэ.
Нас барахаасаа хоёр сарын өмнө Ван Гог дүүгийнхээ зөвлөснөөр энэхүү эдлэн газраа худалдан авчээ. Суут зураач 28 настайдаа уран бүтээлээ эхлүүлж, 37 насандаа амиа хорлох хүртлээ нийт 800 гаруй бүтээл туурвисан байна. Түүнийг амиа хорлох шалтгааныг сэтгэл гутрал болон ядууралтай холбон тайлбарладаг.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
605159
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс