Ким Чен Ун: БНХАУ-ын туршлагаас суралцах хүсэлтэй байна
2019 оны 6 сарын 21
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин БНАСАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр "Солонгосын хойгт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудалд эерэг үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдлээ.
Харин Ким Чен Уны зүгээс БНХАУ-ын туршлагаас суралцаж, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд анхаарах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Энэ онд БНХАУ болон БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан хоёр тал цаашид боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, оюутан залуус солилцох хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605093
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс