Ши Жиньпин БНАСАУ-д айлчлахаар замдаа гарлаа
2019 оны 6 сарын 20
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр гэргий Пэн Лиюаний хамт өглөө Бээжингээс хөдөлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь БНХАУ-ын нам төрийн дээд удирдагчийн сүүлийн 14 жилийн дотор БНАСАУ-д хийх гэж буй анхны айлчлал аж.
Энэ удаагийн айлчлал БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож буйгаараа онцлог гэж Хятадын хэвлэлүүд тодотгожээ.
Мөн айлчлалын үеэр Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийж, хоёр орны найрамдлын цамхгийн нээлтийн ёслол зэрэг арга хэмжээнд оролцох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
604907
1 эможи
Зочин
2019-06-18 10:55
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс