Д.Трамп: БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийг хойшлууллаа
2019 оны 6 сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг энэ оны эхээр санал болгосон нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хүртэл худалдааны яриа хэлэлцээрийг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Энэ удаа миний зүгээс гэрээг хойшлуулж байна" хэмээсэн байна.
Ингэхдээ “БНХАУ-тай нэг бол маш сайн гэрээ хийнэ эсвэл огт хийхгүй болох”-ыг онцолсон байна. Өнгөрсөн сард АНУ-ын талаас БНХАУ-ыг худалдааны гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээр оролдсоныг буруутгаж, гэрээг хойшлуулсан юм. Харин энэ удаад Дональд Трамп "БНХАУ-тай зөвшилцөөд байсан. Хэрэв тэд өмнөх нөхцөл рүү буцахгүй бол надад гэрээ хийх сонирхол байхгүй" гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604675
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс