ФОТО: Cэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцэн Хонгконгт нэг сая хүн жагслаа
2019 оны 6 сарын 10
Хонгконгоос эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцэн Хонгконгт нэг сая хүн жагссан байна.
Цагаан хувцас өмссөн жагсагчид Хонгконгийн захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардан хотын төвийн гурван километр талбайг хамран эсэргүүцлээ илэрхийлжээ. Харанхуй болсны дараа жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар эсэргүүцэгчдийн дайралтыг намжаахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан байна.
Жагсаал зохион байгуулагчид орон нутгийн цагаар жагсагчдын тоо нэг сая давсан гэж мэдэгдсэн бол цагдаа нарын тооцооллоор хамгийн ихдээ 240 мянга хүрсэн гэжээ.
Хуулийн төсөл батлагдвал Хонгконгийн сэжигтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх боломжтой болох аж.
Эх сурвалж: cnn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
604557
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс