Лигийн финалын тоглолтыг үймүүлсэн бүсгүйг 15 мянган еврогоор торгоно
2019 оны 6 сарын 06
Өнгөрсөн долоо хоногт Мадрид хотод болсон UEFA-гийн аваргуудын лигийн финалын тоглолтыг үймүүлсэн шаргал үст модель Кинси Волански их хэмжээний мөнгөн торгууль хүлээхээр болжээ.
Ливерпүүл болон Тоттенхэм Хотспур багуудын тоглолтын эхний хагаст задгай усны хувцастай талбайд нэвтэрснийх нь төлөө Америк моделийг UEFA 5,000 еврогоор торгосон байна. Бас модель бүсгүйг хууль бус сурталчилгаа хийснийх нь төлөө нэмэлт 10,000 еврогоор торгосон байна. Ингээд нийт торгуулийн хэмжээ нь 15,000 евро болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
4
1
1
1
1
604436
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс