БНХАУ иргэддээ АНУ руу зорчих нь эрсдэлтэй гэв

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

БНХАУ иргэддээ хандан АНУ руу аялах асуудлаар тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас санамж, сэрэмжлүүлэг гаргасан байна. 

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ зогсонги байдалд хэвээр байгаа юм. Хоёр талын Төрийн тэргүүн нар энэ сарын эцсээр Японд болох “Их 20”-ийн чуулганаар уулзах магадлалтай байна. Хэдий тийм боловч худалдааны маргааныг шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тус эрэмжлүүлэгт сүүлийн үед АНУ-д "ойр ойрхон" буудалцаан, хулгай дээрэм гарах болсонтой холбоотойгоор анхаарал сэрэмжтэй зорчихыг анхааруулсан байна. Үүнээс өмнө БНХАУ АНУ-д сурч байгаа оюутнууддаа сэрэмжтэй байхыг анхааруулсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604403
0 эможи

keyboard_arrow_up