Jay-Z нэг тэрбум ам.доллар олсон анхны рэпер боллоо
2019 оны 6 сарын 04

Америкийн рэпер Jay-Z нэг тэрбум ам.доллар олсон анхны рэпер болжээ. Энэ тухай "BBC" агентлаг мэдээлэв.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг "Форбс" сэтгүүл Брүүклинээс гаралтай рэппер Jay-Z-ийг тэрбумын хөрөнгөтэй болсон анхны хипхоп уран бүтээлч хэмээн зарлажээ.
Түүний гартаа төвлөрүүлсэн хөрөнгө нь багаар бодоход 1 тэрбум ам.долларт хүрснээр Jay-Z шоу бизнесийн тэрбумтан болсон цөөхөн хэдэн төлөөлөгчдийн нэг болж байгаа аж.
Түүнд жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан 14 цомог, Грэммийн 22 шагнал байдаг аж. Энэ бүгд нийлээд тэрбумын босгыг давжээ.
|
Эх сурвалж: bbc.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604327
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
