Филиппиний ерөнхийлөгч ижил хүйстнээ сонирхдог байжээ
2019 оны 6 сарын 03
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Япон улсад айлчлах үеэрээ өөрийгөө ижил хүйстэн байсан гэдгээ зарлажээ. Байнга хурц ширүүн үг яриагаараа шуугиан тарьдаг тэрбээр Япон улсад ажиллаж амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр өмнөх эхнэр Элизабет Зиммермантайгаа амьдарч байхдаа ижил хүйстнээ сонирхдог байсан хэмээн ярьж. Тэр өмнөх эхнэрээсээ 2000 онд салсан. Харин одоогийн эхнэр Хонейлэт Авансенатайгаа учирснаас хойш энэ хандлагаа өөрчилж чадсан гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604275
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс