АНУ-ын виз мэдүүлэхэд сошиал мэдээллээ бүртгүүлдэг болно

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

АНУ-ын виз мэдүүлэхэд сошиал дахь мэдээллээ бүртгүүлдэг болно гэж шинээр баталсан виз олгох дүрэмд тусгажээ. Төрийн департаментын мэдэгдсэнээр Америк руу зорчихыг хүссэн иргэд цахим орчинд ашигладаг хаяг нэрээ бүртгүүлэх ба ойрын таван жил хэрэглэсэн цахим шуудангийн хаягууд, гар утасны дугааруудаа мэдээлэх юм байна.

Уг саналыг өнгөрсөн жил хэлэлцэж эхэлсэн ба жил бүр виз мэдүүлдэг 14,7 сая иргэнд үйлчилнэ.  Харин дипломат болон албан виз хүсэгчдэд дээрх дүрэм хамааралгүй ажээ. Америк руу аялах, ажиллах, суралцах зорилгоор виз хүсэгчид шинэ дүрмийн дагуу цахим сүлжээний мэдээллээ хавсаргах шаардлагатай болно.

Эх сурвалж: bbc.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604266
0 эможи

keyboard_arrow_up