Их 20-ын уулзалтын талаар бидний мэдэх ёстой ТАВАН ЧУХАЛ ЗҮЙЛ
1.Мексикийн мухардал
Ирэх амралтын өдрүүдэд их 20 улсын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүнүүд Японд чуулж дэлхий дахиныг нөмрөөд байгаа худалдааны дайны эргэн тойрныг “онгичин” нягтлах билээ. Энэ үеэр Мексик мухардалд ороод буй байр сууриа сэргээхийн тулд чухал яриа хэлэлцээ өрнүүлэх нь тодорхой байна.
Зах зээлийн төвийн тоглогчид болох АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын удирдагч Ши Жинпин, Кремлийн эзэн В.Путин болон Мексикийн удирдагчид энэ үеэр урт хугацааны төлөвөө тодотгох учиртай.
Арлын орны үндэсний валютын урсгалыг атгаж суугаа Масацугу Асакава айсуй хэлэлцээнд ихээхэн болгоомжтой хандахыг сануулж байна.
Яагаад гэхээр дэлхийн эдийн засгийн үзүүлэлт нэг л биш болоод удаж байгаа. Бондын зах зээл даяаршсан ухралт ойртсоныг сануулах тод илрэл нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг Австрали улс ирэх долоо хоногт бодлогын хүүгээ дахин бууруулахаар төлөвлөж буйгаар тайлбарлагдана. Ингэхдээ түүхэн доод хэмжээ болох 1.25 хувьд хүргэх юм. Тэгвэл үүнийг дагаад өөр таван улсын Төв банк энэ шийдвэрийг дагах төлөвтэй байна.
2.Түгшүүрийн дохио
Д.Трампын Мексикийн эсрэг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тарифын бодлого түгшүүрийн дохио болоод байна. Үүнээс үүдэн бондын зах зээл хямарч, өрийн бичгийн өгөөж унахад хүрчээ. Улмаар XX зууны америкчуудад тохиож мэдэх хамгийн их хохирол, том ухралтыг бий болгох магадлалтай.
Бондын зах зээл унаснаар үүсэх эхний эрсдэл бол ажилгүйдэл. Өмнө нь тохиосон хоёр ч эдийн засгийн мөчлөгийн “ухралт”-ын өмнө Америкт ажилгүйдэл өсч байв.
3.Урт хугацааны санхүүжилт авах боломж
Энэ цаг үе бол Европын Төв банк руу чиглэж байна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 6-нд болох уулзалтаар хэт хямд бас хэт урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрүүдийг олж, хэрэгтэй газарт нь нийлүүлэх шаардлага тулгарч байна. Компаниудын зээлжилт өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөжсөн нь эерэг дохио болсон байна. Гэвч урьдчилсан төлөв сул хэвээр байна. Энэ нь Брексит болон бусад индексийн сул байдалтай холбоотой аж. Тэгэхээр хэт урт хугацаатай бас хэт хямд санхүүжилт нь хөгшин тивд хүндрэлээ давах түргэн тусламж болох юм.
Гэвч одоо ингэж өгөөмөр загнах “өглөгийн эзэд” хэр олон байх бол гэсэн асуулт тодорхой хариултгүй байна. Ялангуяа Германы Засгийн газрын өрийн бичгийн өгөөж өмнөх шигээ өндөр байж чадахгүй бол бусад хандивлагчид татгалзвал юу болох нь асуухаас ч зүрхшээхүйц нөхцөлийг даллаж байна.
АНУ, Хятадын худалдааны дайн Европын бугшсан эдийн засгийн нууцуудыг илчилж, инфляцийн хүлээлтийг улам зөрүүтэй болгож байгаа юм. Тиймээс ч Европ болоод Итали Европын Төвбанк эвийг эрхэмлэж зөв шийд гаргана хэмээн найдаж байна. Улмаар тус банк эдийн засгийн хүлээлт таамгаа шинэчлэхээс аргагүйд хүрч байна.
4.Зах зээл дэх зовлон шаналал
Чикаго хотноо АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирлууд хоёр өдрийн чуулган хийж, хувийн салбарыг хэрхэн дэмжих, инфляц ийг тогтворжуулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаарх бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Инфляцийг хоёр хувьд барина гэж онилсон ч энэ нь талаар болж мэдэхээр байна. 2011 оноос хойш онилж буй энэ дүн өдгөө худалдааны дайны үеэр улам хүрэх төлөвтэй.
5.Европын санхүүгийн дүрмийг тойрсон маргаан
“Хэн хэлнэ, тэр түүнийгээ хийх хэрэгтэй” гэж Италийн Ерөнхий сайд Маттео Салвини хэлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр хийх шаардлагатай зүйлсийг хангалттай ярьж байв. Одоо зах зээл түүнийг хэлснээ хэрхэн хэрэгжүүлэхийг хүлээж байна.
Тэрээр Европын санхүүгийн дүрэм журмуудыг өөрчлөхийг удаа дараа шаардсан нэгэн юм. Түүний удирдсан нам татварыг хөнгөлж, Европын холбооны санхүүгийн дүрэм журмуудыг тэр чигээр нь солих хүсэлтэй.
Энэ сарын 5-нд болох уулзалтын дараа Итали өр зээлийн дүрмүүдээ мөрдөхөөс татгалзсанаас үүдэн Европын холбооноос шийтгэлийн арга хэмжээ авбал Ром болон Бруссел улсууд тусгаар байх бодлого хэрэгжүүлэх билээ. Дээрх шийдвэрийн дагуу оноох шийтгэл нь 8.7 тэрбум еврогоор хэмжигддэг байна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин