Д.Трампын валютын аян дайны газрын зураг
АНУ-ын төрийн тэргүүний эхлүүлсэн худалдааны дайн өдгөө валютын төлөөх дэлхийн тэмцэл болтлоо хүрээгээ тэлжээ. Энэ сэдвээр “Forbes” сэтгүүлийн эдийн засгийн мэдээллийн шинжээч, сэтгүүлч Уиллиам Пессек хэрхэн тоймлосныг хөрвүүлэн хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп Хятадын анхаарлын төв дэх чухал сэдвийг хөндлөө.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ аль чадлаараа хичээсэн ч АНУ-ын төрийн тэргүүнд төдий л ойр байж чадсангүй бололтой. Цагаан ордны эзний Хятад тийш хазайсан анхаарлыг нь сулруулах гэсэн наран улсын шинэ хааны хичээл зүтгэл, дэлхийд цуутай сумо барилдаан ч талаар өнгөрөв.
Үүний үндсэн шалтгаан нь юань болон түүний ханшид байж. Яагаад ч юм Ерөнхийлөгч Ши Жинпин Д.Трампын заасан замаар бэрэхүйеэ гудайн унаж буй үндэсний валютынхаа талаар цахим орчинд ам нээсэнгүй. Юань ам.долларын эсрэг бүр долоон хувиар суларч хаад байхад ч Д.Трамп худалдааны дайнаа сааруулахгүй юм гэж үү гэдэгт л асуулт оршиж байна. Хачирхалтай нь, хариулт нь тийм.
2018 оны долдугаар сараас хойших хугацаанд Хятад мөнгөн тэмдэгтийн ханш хэчнээн их хохирол амссан ыг зөвхөн Ши-гийн Засгийн газар л хэлж чадах билээ. Асуудлын дөнгөж орой нь ил харагдаж байгаа бөгөөд Бээжин энэхүү өөрчлөгдөн буй чиг хандлагатай тэмцэх гэж хичээж байна.
Хятадын банк болон даатгалын салбартаа тэргүүлэх мэргэжилтэн Гуо Шукинг худалдааны дайны талаарх болгоомжлолоо “Ханш нь унасаар байгаа юань айсуй томоохон алдагдлаас болж асар их хохирол амсах нь тодорхой байна” гэжээ.
“Bank of America Merrill Lynch” дэх эдийн засагчдын дүгнэж байгаагаар Хятадын хурд удааширч, өсөлт нь бүр таван хувьд хүрэх магадлалтай аж. Бээжин Д.Трампын тарифын бодлогын золиос болоод байгаа бүхий л импорт, экспортынхоо “хөдөлгүүр”-ийг тогтворжуулахад чаддаг болгоноо дайчилж байгаа. Гэвч Гуо гадаад валютын ханш болон урсгалын талаар хэд хэдэн хүлээлт байгааг хэлж байна.
Эхний зүйл бол Хятадын компаниудын асар их хэр нь өсөн нэмэгдсээр байгаа өр, зээл. Дараагийн 12 сарын турш ам.долларт суурилсан 1.3 их наяд ам.долларын өр Бээжингийн мэдлийн корпорацуудыг чиглэн айсуй. Юань суларч байгаа өнөөгийн нөхцөлд дээрх өрийг төлж барагдуулах нь хятадуудын хувьд илүү үнэтэй байх болно. Өөрөөр хэлбэл, зарим компани дампуурлаа зарлахаас аргагүйд хүрнэ гэсэн үг.
Ийнхүү ард үлдэж буй компаниудын нөхцөл байдал нь Хятадын албаны хүмүүсийг галзуу гэмээр хэцүү шийдвэр гаргах замд хөтлөх магадлалтай. Томоохон хөрөнгийн биржүүд болох Шанхай болон Шензений хүлээх алдагдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ.
Эсвэл тэд Ши-гийн зах зээлээ сэргээж авч үлдэх амлалтыг хэрэгжүүлэхийн тулд компаниудын өрийг батлан даах хэрэг гарна. Харин энэ нь хөрөнгө оруулагчдад түгшүүрийн дохио болох учиртай.
Хоёрдугаарт, Д.Трампын өгөөшийг дагаж ирсэн эрсдэлүүд. Өнгөрсөн сарын 25-нд Д.Трамп Токиод газардахдаа Хятадын бараа бүтээгдэхүүнд тогтоох татварыг 10 хувиас 25 хувьд хүргэн өсгөж, нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий гаалийн татварыг бий олгосон билээ. Цагаан ордон Huawei-ийн технологийг дэлхийн асар том зах зээлээс нь шахах бодлогоо үргэлжлүүлж байгаа. Ингэснээр тэрээр Америкийг чиглэн ирэх Хятадын бүхий л усан тээврийн бараа бүтээгдэхүүнд жил бүр 500 тэрбум ам.долларын татвараар заналхийлэхээр болж байна. Үүнээс өмнө тэрээр импортын машин болон авто эд ангиудад импортын татварыг 25 хувьд хүргэсэн юм.
Эдгээрээс тод томруунаар харагдаж буй нэг зүйл бол Д.Трампын тавьсан сум зөвхөн Ши Жинпин ий засаглалд чиглээгүй билээ. Нугаршгүй суурьтай эдийн засгийн эсрэг зогсолтгүй хүчтэй тэмцэл гэж үүнийг тайлбарлаж бас болох. Ши бол Хятадын ард түмний хамгийн хүчирхэг удирдагч байгаад зогсохгүй Д.Трампыг Цагаан ордныг орхисны дараа ч их хэмийн эзэн хэвээр үлдэх нэгэн юм. Түүний засаглал наанадаж 2021 бүр 2025 он хүртэл сунайн үргэлжлэх төлөвтэй. Гэвч Д.Трамп ч зөвхөн Ши-гээс үүдсэн ашиг сонирхолтой биш.
Трампын Сангийн яамнаас Бээжинг “мэхлэгч” гэж зарлавал одоогийн юанийн ханшийн уналт бүр ч хүчтэй явагдах нь тодорхой. Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стивен Мючин Хятадын өнөөгийн оршин буй хил хязгаарыг сануулсан билээ. Тэрээр Вашингтоны олон улсын валютын ханшийн жагсаалтад Сингапур, Малайз, Вьетнам зэрэг улсыг нэмж ёстой л гэнэтийн цочирдом “тоглолт”-оор Хятадад бэлэг барьсан юм.
Энэ нь Трампын хувийн санаачлагаар эхэлсэн Холбооны нөөцийн банкинд илгээсэн явуулын ачаар бодлогын хүү буурсан зэргээр тайлбарлагдана.
Шинзо Абэгийн Япон АНУ-ын валютын жагсаалтад багтсан ч Хятадад Америкаас илүү хэмжээний бараа нийлүүлдэг, бас Мүн Жае ИН-ий Өмнөд Солонгос ч Цагаан ордны жагсаалтад зөвшөөрөгдсөн ч Бээжинд бараа нийлүүлсэн хэвээр. Ийм призм үүсчихсэн болохоор Мючин Сингапур, Малайз, Вьетнам улсуудыг Д.Трампын “алганы хээ”-нд нэмсэн юм.
Юанийн ханш өнгөрсөн сард 2.5 хувиар унаад буй мэдээгээр Осакад болох их 20-ын уулзалтыг Ши Жинпин болон Д.Трамп нар угтаж байна. Гэвч харамсалтай нь, Трамп дарамт шахалтаа чангатгаж мэдэх билээ.
Citigroup-ийн эдийн засагчид Бээжин юанийн ханшийг сэргээхийн тулд хөндлөнгөөс оролцох хэрэгтэй болно гэж үзэж байна. Ингэлээ гээд буруу зүйл үгүй бөгөөд 2015 оноос хойших гурав дахь удаагаа ханшид нөлөөлөх оролдлого хийх алхам болох юм. Учир нь яг одоо Трампын худалдааны дайн илүү аюул дагуулахаар байгаа билээ.
Валютын дайн Токиод ч эрсдэл дагуул мэдэх учраас Абэ болгоомжилж байна. Абэ, Трамп нарын дунд болсон уулзалтын үеэр Трамп сул ханштай байгаа иеньд тэвчээртэй хандах төрх илэрхийлэв. Энэ нь мэдээж Абэд тустай. 1980-аад оноос хойш тасралтгүй үргэлжилж буй үнэгүйдэх нь арлын энэ улсыг хэдийнэ 30 хувиар “ухраажээ”. Харин одоо үүнийг цэглэх боломж олгосон Трампын тарифын бодлогод тэд талархууштай. Гэхдээ л Абэ Ши Жинпиний л адилаар ам.долларын өндөр ханшийн улмаас эрсдэл хүлээх нь мэдээж.
Трампын хилийн чанадад өрнүүлж буй аз туршсан үйл хэргүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Албаны хүмүүс Венесуэлээс Иран хүртэл үүнийг батлахаар улайрч буй. Дэлхийн зах зээлийг донсолгож буй Д.Трампын элдэв халдлага дайралтыг зөвхөн Ши-гийн удирдаж буй Хятад улс л сөрөн зогсч байна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин