Унгарт жуулчдын усан онгоц осолдож, долоон хүний амь үрэгдэв
2019 оны 5 сарын 30
Унгарт жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 21 цагийн орчимд өөр завьтай мөргөлдсөний улмаас осолдсон усан онгоцон дээр БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн байжээ.
Одоогоор сураггүй болсон 19 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж байгаатай холбоотойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
604136
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс