Эверест ууланд амиа алдсан хүмүүсийн тоо 11 болжээ
2019 оны 5 сарын 29
Энэ онд Эверест уулын оргилд гарсны дараа амиа алдсан хүмүүсийн тоо 11 хүрч нэмэгдсэн байна.
“Америкийн иргэн, 62 настай, хуульч Критофер Жон Кулиш Эверестийн оргилд Балбын талаас гарсны дараа даваа гарагт нас барсан” гэж Балба улсын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч Мира Ачаря мэдэгджээ. Түүний нас барсан шалтгааныг хараахан тодорхойлоогүй байна.
Уулчдын нас барсан шалтгаан нь хэт их ядарч туйлдсан хийгээд ууланд гарах чиглэлд үүссэн урт дараалалтай холбоотой хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
604097
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс