Эверестэд амиа алдсан хүмүүсийн талаар мэдэгдэл хийжээ

2019 оны 5 сарын 27

Arslan.mn

Эверестийн ууланд амиа алдагсдын тоо нэмэгдсэн нь ууланд авирч буй хүмүүсийн тоо хэт олширсонтой холбоотой гэх мэдээллийг Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радж Гимир няцаажээ. Д.Гимирийн хэлснээр, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэрэг өөр бусад олон хүчин зүйл нөлөөлсөн ажээ. Энэ улиралд 10 уулчин амиа алдсан эвсэл сураггүй болсон хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Эверестийн оргилд гарахаар маш олон хүн урт дараалал үүсгэснийг харуулсан гэрэл зургууд энэ тавдугаар сард нийгмийн сүлжээнүүдээр тархсан юм. "Энэ хавар Эверестэд 381 хүн авирсан боловч таатай цаг агаар богино хугацаагаар үргэлжилсэн нь олон хүн амиа алдахад нөлөөлсөн" гэж Д.Гимир хэлжээ. Мөн тэрбээр найман хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Их Британийн иргэн 44 настай Робин Хейнс Фишер оргилд гарснаас хэдхэн минутын дараа нас барсан байна. Үүнээс гадна Ирландын иргэн 56 настай Кевин Хайнс өнгөрсөн баасан гарагт майхандаа нас барсан бол мөн Ирландын иргэн Симус Лоулесс оргилын ойролцоогоос унасны улмаас амиа алджээ. Үүний зэрэгцээ нэг Балба, дөрвөн Энэтхэг, нэг Австри, нэг Америк иргэн амиа алдсан эсвэл сураггүй болжээ. Орон нутгийн аялал зохион байгуулагчийн “AFP” агентлагт мэдээлснээр, Энэтхэг уулчдын нэг болох Нихал Ашпак Бхагван нь ууланд авирагчдын дараалалд 12 цаг гаруй явсны дараа нас барсан аж. Аялал жуулчлалын удирдах газрын дарга Д.Гимир амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, сураггүй болсон хүмүүсийн төлөө залбирах болно хэмээн хэлжээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603985
1 эможи

keyboard_arrow_up