“Microsoft”-ийн үүлэн үйлчилгээний сайтаас “Huawei”-н бүтээгдэхүүнүүдийг хасчээ

2019 оны 5 сарын 27

“Microsoft”-ийн үүлэн үйлчилгээний сайтаас “Huawei”-н бүтээгдэхүүнүүдийг хасжээ

Америкийн "Miсrosoft” корпорацын мэдээлэл боловсруулах зориулалттай "Azure Stack” үүлэн үйлчилгээний цахим хуудсаас Хятадын харилцаа холбооны "Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг устгажээ.

Гэхдээ Хятадын компанийн лого, нэр "Microsoft”-ийн үйлчилгээний түншүүдийн жагсаалтад байсаар байгаа боловч үйлчилгээг ямар тоног төхөөрөмж дээр ажиллуулж болох вэ гэдгийг хэрэглэгчид харах боломжтой каталогт "Huawei”-н бүтээгдэхүүнүүдийн талаар дурдсан мэдээллүүд байхгүй болсон байна. Үүнээс өмнө Хятадын компани "Azure Stack”-ийн хувьд тоног төхөөрөмж нийлүүлэгч гол түншүүдийн нэг байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603979
0 эможи

keyboard_arrow_up