Дуучин Рианна “FENTY” брэндийн КОЛЛЕКЦОО танилцууллаа
2019 оны 5 сарын 27
31 настай поп од дуучин Рианна “Fenty” хувцасны брэндийн анхны коллекцоо Парист танилцууллаа.
Үнийн хувьд 200 еврод багтах цамцнаас авхуулаад 1100 еврогийн үнэтэй цув ч байгаа ажээ. Хэдий тийм боловч энэ нь 2500 еврогийн даашинз худалдаалдаг “Louis Vuitton” зэрэг брэндтэй харьцуулахад хэд дахин хямд үнэ юм байна. Рианна бүтээгдэхүүнээ хүртээлтэй байлгахын хажуугаар тансаг материал, техникийг шингээхийг зорьж байгаагаа мэдээллээ.
Нэрт дуучны брэнд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн худалдаанд гарах товтой байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
603971
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс