Зеленский Украины парламентыг тарааж буйг мэдэгдлээ

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Украины Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон Владимир Зеленский Украины парламент буюу Дээд Радаг хугацаанаас өмнө тарааж буйг мэдэгдлээ.

Зеленский Дээд Радагийн баярын хурлын үеэр Украины ард түмэнд тангараг өргөсөн юм. Үүний дараа тус улсын Үндсэн хуулийн цэцийн дарга түүнийг төрийн тэргүүний албан тушаалд орсныг мэдэгджээ.

Тэр бас өмнөх ерөнхийлөгч Петро Порошенкогийн хүмүүс болох ерөнхий прокурор, батлан хамгаалахын сайд, аюулаас хамгаалах газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнуудыг огцрохыг уриалжээ.

Зеленский Донбассын дайныг зогсоохыг төрийн тэргүүний хувиар гүйцэтгэх эхний үүрэг даалгавар болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603751
0 эможи

keyboard_arrow_up