Хүн амын 3.5 хувь нь оролцоход хувьсгал хийх боломжтой болдог

2019 оны 5 сарын 15

Arslan.mn

Филиппинчүүд 1986 онд цэргийн дэглэм тогтоож байсан дарангуйлагч Фердинанд Маркосын засаглалыг эсэргүүцэж, ардчилсан хүчний хөдөлгөөнд нэгдсэн. Ингэснээр дөрөв дэх өдрөө огт цус урсгалгүйгээр Маркосын дэглэмийг буулгасан байдаг. Гүржид 2003 онд хувьсгал гарч, Ерөнхийлөгч Эдуард Шевардназе суудлаасаа унаж, засгийн эрхэнд Михаил Саакашвили гарч ирсэн.

Авлига, өлсгөлөн, цахилгаан тасалдах асуудал зэргээс болж, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, гудамжинд гарч жагсахад хүрсэн юм. Ийнхүү 2003 оны арваннэгдүгээр сарын 23-нд Гүржид бидний сайн мэдэх “Сарнайн хувьсгал” буюу төрийн эргэлт гарсан байдаг. Киргизид 2005 онд “Алтан зул” цэцгийн хувьсгал гарсан. Оросын талыг илэрхий баримтлагч Акаевийг улс орны баялгийг гэр бүлээрээ идсэн.

Сонгуулийн үр дүнг луйвардсан гэж сөрөг хүчнийхэн буруутган ард түмний дэмжлэгтэйгээр жагсаал хийснээр Акаев Орос руу зугтаж Курманбек Бакиев Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, 2010 онд Бакиевийг улс орны баялгийг гэр бүлээрээ идэж завшсан гэж сөрөг хүчнийхэн буруутган ээлжит хувьсгал хийснээр Бакиев Беларусь руу зугтаж, Киргиз шинэ Ерөнхийлөгчтэй болсон түүхтэй.

Энэ жилийн эхээр Судан болон Алжирын Ерөнхийлөгчид олон жил тасралтгүй төрийн эрх барьсныхаа дараа өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж буйгаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн хүчирхийлэлгүйгээр улс төрийн асуудлаа шийдсэн олон тохиолдол байдаг. Харвардын их сургуулийн улс төр судлаач Эрика Ченоветийн иргэдийн үл захирагдах байдал нь дэлхийн улс төрийн байдлыг тодорхойлох хамгийн чухал арга замын нэг гэдгийг судалгаагаар нотолжээ.

Мөн тэрбээр өнгөрсөн зуунд болсон эсэргүүцлийн жагсаал, хувьсгалыг судалж үзээд хүч хэрэглэсэн, үймээн дэгдээсэн жагсаалаас илүү тайван замаар тэмцэх нь зорилгодоо хүрэх магадлалыг хоёр дахин нэмдэг гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэхдээ африк америкчуудыг эвлэрүүлэгч Сожоурнер Трут, Энэтхэгийн тусгаар тогтнолыг дэмжигч Махатма Ганди, АНУ-ын арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг нар тайван замаар тэмцэх тал дээр өөр өөр үзэл бодолтой байдаг.

Ерөнхийдөө гаднын цэргийн хүч оруулж ирж, хувьсгал хийсэн тохиолдолд эцэстээ тухайн орон иргэний дайны хөлд үрэгдэж, дэд бүтэц нь устаж, дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болж байгаа нь олон орны жишээн дээрээс харагддаг.

Хүчирхийлэл, үймээн самуун дэгдээлгүй тайван замаар тэмцэхэд хүссэн үр дүндээ хүрэх магадлал 53 хувь байдаг бол хүч хэрэглэсэн буюу цэргийн хүчээр төрийн эрхэнд гарах гэж оролдох үед зорьсондоо хүрэх магадлал ердөө 26 хувь байдаг байна. 

Гэхдээ үүний ард оролцож буй хүний тооны хүч нуугдаж буй гэдгийг судлаачид онцолж байна. Учир нь тайван замаар хийх тэмцэлд хүч хэрэглэсэн тэмцэлд оролцож буйгаас 4-5 дахин илүү олон хүн оролцдог бөгөөд олон хүнийг хамрах тусам хот сууринд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголддог.

Филиппинд Маркосын дэглэмийн эсрэг жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон бол 1984 онд, 1985 онд болсон Бразилын бослогод нэг сая гаруй хүн, 1989 онд Чехословак улсад болсон “Хамба хилэн” хувьсгалд 500 мянга гаруй хүн оролцсон байдаг. Ерөнхийдөө тухайн улсын нийт хүн амын 3.5-аас дээш хувь нь оролцсон тохиолдолд амжилттай болдог гэдгийг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603506
0 эможи

keyboard_arrow_up