Шакил О’Нил аварга хөлтэй хүүд 10 хос гутал бэлэглэжээ

2019 оны 5 сарын 11
Сагс, америк хөлбөмбөг гээд спортод авьяастай Зак Кэйт хүү 13 настай хэдий ч 50 размерийн пүүз өмсдөг үлэмж хөлтэй, өсгөлүүн нэгэн. Америк эрчүүдийн гутлын дундаж хэмжээ 44-45 размер байдаг тул Бриттани бүсгүйн хувьд мөнгөний боломждоо тохируулж хүүгийнхээ хөлд таарах гутал олно гэдэг маш том асуудал болжээ. Тиймээс энэ ганц бие ээж инстаграмаар дамжуулж 190 орчим см өндөртэй тамирчин хүүд нь туслахыг хүмүүсээс гуйсан аж. 

Бриттани бүсгүйн постыг харсан NBA-ийн супер од асан Шакил O"Нил хамгийн түрүүнд хүүд туслахаар шийдсэн байна. Тэрбээр "Энэ ээж, хүү хоёрын асуудал надад ээж, аавд минь тулгардаг байсан бэрхшээлийг санагдуулсан юм" хэмээжээ. О"Нил ч гэсэн хүүхэд байхдаа 50 орчим размерийн гутал өмсдөг байсан бөгөөд аав нь том хэмжээтэй гутлын эрэлд хатдаг байсан аж. Харин Атланта дахь Фрийдманы гутлын дэлгүүрийн эзэн Шакил хүүд хос гутал бэлэглэж байсан гэнэ. Өдгөө 55 размерийн гутал өмсдөг O"Нил ч энэ гинжин хэлхээг үргэлжлүүлж хүүд туслахаар шийдсэн байна. Тиймээс тэрбээр ээж, хүү хоёрт гэнэтийн бэлэг барьж, маш өгөөмөр загнан 10 хос гутал хүүд авч өгчээ. 

Гэнэтийн бэлэгт цочирдсон Зак хүү "Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Би NBA-ийн супер бод Шакил О"Нилтой уулзлаа шүү дээ. Тэгээд бүр тэр надад гэнэтийн бэлэг барьлаа" хэмээсэн байна. 

Эх сурвалж www.wikimon.mn

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
35
haha an post
1
wow an post
4
yay an post
2
sad an post
1
ouch an post
3
confuse an post
8
angry an post
1
603372
82 эможи

od
2019-05-14 15:54
haraal idsen har temeen tavhaaniihan zurag bhguimuu
keyboard_arrow_up