Эртний Египетийн бунхан илрүүлжээ

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Египетийн археологичид эртний сац суваргуудын хөндийгөөс гурван бунхан шинээр илрүүлснээ зарлалаа. Тус улсын Түүх, дурсгалын яамнаас мэдээлснээр, гурван бунхныг эртний Египетийн тавдугаар эзэнт гүрний үе буюу одоогоос 4400-4600 жилийн тэртээх үед хамааруулсан байна. Бунхнуудыг сац суваргуудын үүдэн хэсэгт газрын түвшнээс доош ойролцоогоор 450 метр гүнд байгуулжээ. Хуфу, Хафра, Микерин хаадын сац суваргаас олдсон тэдгээр бунхны нэг нь 4400 гаруй жилийн тэртээ нас нөгчсөн хоёр санваартных болохыг тогтоожээ. Санваартнуудыг Хуфу фараоны үед хааны ордонд шадарлаж байсан гэж таамагласан бөгөөд тэдэнтэй холбоотой бичгийн өв өмнө нь олдож байсан аж. Тэдний нэг нь тахилч, шүүгч гэх мэт долоон цол гуншинтай бол нөгөө нь улс орны аугаа удирдагч, шинэ нутаг дэвсгэрийг сахин хамгаалагч зэрэг таван цол хэргэмтэй байжээ. Малтлагын үеэр бунхнаас гадна эртний Египетийн (МЭӨ 664-525) үед хамаарах чулуун бар, хэд хэдэн баримал олдсон байна. Египетийн Түүхийн дурсгалт зүйлсийн дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мустафа Вазир энэ талаар Кайр хотноо мэдэгдсэн. Түүнчлэн археологийн багийнхан бунхан дотроос ханын зурагны үлдэгдэл гэх мэт түүхийн дурсгалт зүйлийг илрүүлсэн. Тэдгээрээс хамгийн чухал нь бунхны эзний шохойн чулуун хөшөө юм. Тус оршуулгын газрыг МЭӨ 712-МЭӨ 323 онд ашиглаж байжээ. Археологичид оршуулгын газраас эртний Египетийн хаанчлалын сүүлч үед хамаарах өнгөө алдаагүй модон авс болон оршуулгад хэрэглэдэг модон, чулуун баг олсон байна. Сүүлийн жилүүдэд Египетийн Засгийн газар аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс археологийн салбарт ихээхэн хөрөнгө оруулснаар түүхийн ховор нандин дурсгалт зүйл олноор илрүүлэх болжээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603339
3 эможи

keyboard_arrow_up