Тайландын хаан өөрийн хамгаалалтын албаны даргатай гэрлэжээ
2019 оны 5 сарын 03
Тайландын хаан Маха Важиралонгкор өөрийн хамгаалалтын албаны дарга Сутида Тидайтай гэрлэжээ. Энэ талаар “metro.co.uk” сайт мэдээлсэн байна.
2016 оны 10 дугаар сард Тайландын хаан Пумипол Адульядей таалал төгссөний дараа Үндсэн хуулийн дагуу түүний хүү М.Важиралонгкорн хаан болсон бөгөөд түүнийг хаан ширээнд залах ёслол ирэх бямба гарагт болох ажээ.
2014 онд М.Важиралонгкорн “Thai Airways” агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Сутида Тидайг өөрийн хамгаалалтын албаны дэд коммандлагчаар томилж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
603005
5 эможи
Зочин
2019-05-03 10:32
Хүний хорвоод хачин жигтэй юм олон болох юмаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс