Баруун Балканы орнуудын тэргүүнүүд уулзлаа

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

Баруун Балканы орнуудын төрийн тэргүүн нар уржигдар Серби болон Сербид багтаж байсан эртний муж Косовогийн хоорондын маргааныг намжаах зорилгоор уулзсан байна. Энэ бүс нутгийн чуулганыг Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар зохион байгуулжээ. Чуулганд Босни, Герцеговин, Хорват, Косово, Черногор, Серби, Словени улсын  төрийн болон Засгийн газрын тэргүүн нар оролцсон байна.  Мөн  Белград, Приштинагийн  хооронд болсон хэлэлцээрийг удирдсан Европын холбооны  гадаад бодлогыг хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини оролцжээ. Харин энэ хэлэлцээр нь Серби Косовыг Интерполд гишүүнээр элсэхийг хориглосон учраас өнгөрсөн жилээс зогссон байна. Үүний хариуд Косовогийн зүгээс Сербид импортолдог барааны татварыг нэмсэн аж. Ерөнхийдөө  Серби болон Косовогийн хоорондын харилцаа олон жилийн турш асуудалтай явж ирсэн юм. Тодруулбал, Белград нь Косовог салан тусгаарлахыг Сербийг 2008 онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Чуулганыг зохион байгуулсан Ангела  Меркель, Эммануэл Макрон нар хамтран гаргасан мэдэгдэлдээ энэ бүс нутагт тогтвортой байдал чухал болохыг онцолсон байна. Гэхдээ Германы канцлер Ангела Меркель энэ чуулганаар Серби улс болон Косово мужийн хоорондын маргааныг шийдвэрлэх зорилгыг агуулаагүй гэдгийг тодорхойлжээ. Зөвхөн энэ бүс нутгийг хөгжүүлэх боломжийг хайсан гэж мэдэгдсэн байна.

Мөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Белград болон Приштинагийн маргааныг шийдвэрлэх нь бидний зорилго” биш гэв.  Харин Францын ерөнхийлөгчийн Элисей ордны эх сурвалж Франц улс маргаан дэгдээд байгаа энэ  бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсч байна гэж мэдээлжээ. Мөн Серби нь 2014 оноос Европын холбоонд нэгдэх талаар хэлэлцээр хийж байсан. Гэвч Косовогийн асуудлыг шийдвэрлэх нь  гишүүн орноор элсэх  гол шалтгаан аж. Харин Косовогийн ерөнхийлөгч Хашим Тачи чуулганы үеэр  түүний энэ санааг эсэргүүцэж буйгаа онцолжээ. Түүнээс гадна Косовотой хэзээ ч худалдаа хийхгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ харилцаагаа хэвийн байдалд оруулахын тулд хилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602892
0 эможи

keyboard_arrow_up