В.Зеленьский хэлэлцээр хийхэд бэлэн гэв

2019 оны 4 сарын 29

Arslan.mn

Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленьский Москва, Киевийн зэрэгцэн орших шинэ нөхцөл байдлын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн хоригдол харилцан солилцох ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэв. Түүнээс гадна ОХУ, Франц, Украин, Герман багтдаг Нормандын дөрвөлийн уулзалтын үеэр хоёр орны хооронд өрнөсөн мөргөлдөөний талаар ОХУ баримталж байгаа байр сууриа харуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
В.Зеленьский “ОХУ энэ байр сууриа бататгаснаар хоригдлуудыг бүгдийг нь харилцан солилцох ажиллагаа хэрэгжинэ” гэж бичжээ. Харин Крымийн парламентын дэд дарга Ефим Фикс Украины шинэ эрх баригчдыг улс төрийн бодлогын хувьд Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг зөвшөөрөх ёстой гэж “Спутник” агентлагт ярьсан байна.
Тэрээр Украины шинэ ерөнхийлөгч В. Зеленьскийг тэнд юу болж байгааг харуулахын тулд Крымд айлчлахыг урьжээ. Украин нь Крымийг албан ёсоор ОХУ-д нэгдээд удаж байгааг улс төрийн хувьд зөвшөөрнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. В.Зеленьский нь Украины  Сонгуулийн төв комиссоос нийтэлсэн баримтаар энэ сарын 21-нд болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 73.22 хувийн саналтайгаар ялалт байгуулсан байна. Харин одоогийн Украины ерөнхийлөгч Петро Порошенко 24.45 хувийн санал авсан аж.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602776
0 эможи

keyboard_arrow_up