В.Путин, Ким Жөн Ун нар цагаан дарстай хундага өргөжээ
2019 оны 4 сарын 25
© Valery Sharifulin/TASS
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд зориулсан хүлээн авалтын үеэр хоёр орны найрамдлыг бэхжүүлэхийн төлөө цагаан дарстай хундага өргөжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "ОХУ болон БНАСАУ-ын найрамдал, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө, манай хоёр орны ард түмний сайн сайхны төлөө, нөхөр дарга Ким Жөн Ун болон энд хүрэлцэн ирсэн бүх хүний эрүүл мэндийн төлөө хундага өргөхийг та бүхнээс хүсэж байна” гэж хэлсэн байна.
Мөн Ким Жөн Уны гаргасан олон санаачилгын ачаар Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал сүүлийн саруудад тогтворжиж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
602690
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс