Жоли, Питт нарын харилцаа албан ёсоор өндөрлөлөө
Брэд Питт ба Анжелина Жоли нар одоо хууль ёсоор ганц бие хүмүүс боллоо. Ойролцоогоор гурван жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулах болсноо мэдэгдсэн хосууд энэ хугацаанд хууль зүйн асуудлуудаа шийдвэрлэн бичиг баримт дээр эхнэр, нөхөр хэвээр байсан юм. Харин өнгөрсөн Баасан гарагт гэр бүл салалтын хууль зүйн ажиллагаа өндөрлөж, тэд албан ёсоор саллаа.
Гэр бүл салалтын процесс удаан хугацаанд сунжирсан нь хүүхдүүдийн асран хамгаалах асуудалтай холбоотой байсан юм.
Харин Жолигийн хуульч Саманта Бли ДеЖин энэ асуудлаар 3Хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудал олон долоо хоногийн өмнө шийдвэрлэгдсэн бөгөөд хоёр тал ба шүүгч нар гарын үсгээ зурсан байгаа. Хүүхдийн асран хамгаалах асуудлын мэргэжилтэн тухайн нөхцөлд шүүх хурал шаардлагагүй гэж үзсэн тул талууд хоорондоо тохиролцоонд хүрсэн. Ямар тохиролцоонд хүрснийг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нууцлах болно". хэмээн мэдэгдсэн юм.