Дональд Трамп, Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзана
2019 оны 4 сарын 16
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар гурав дахь удаагаа уулзахаар ажлын хэсэг хамтарсан төлөвлөгөө боловсруулж байгаа талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Харин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ оны сүүлчээр уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн аж. Тэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд АНУ-ыг алхмаа өөрчилнө гэж найдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
602350
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс