Дональд Трамп, Ким Жон Ун нар энэ жил дахин уулзаж магадгүй
2019 оны 4 сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ жилдээ багтан гурав дахь дээд хэмжээний уулзалтаа хийж болзошгүй байгаа тухай АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Майк Помпео мэдээллээ.
Помпео “Трамп дипломат замаар асуудлыг шийдвэрлэхээр болсон. Ким дарга өнгөрсөн жилийн зургадугаар сард Сингапурт болсон уулзалтын үеэр бидэнд амлалт өгсөн. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн учраас үр дүнг нь харахын тулд урагшлах хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602326
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс