850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүм түймэрт шатжээ
Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Парисын Дарь эхийн сүм буюу Парисын Нотр Дам сүм өчигдөр шөнө галд автлаа. 850 жилийн түүхтэй Францын болон Дэлхийн соёлын үнэт өв болсон сүмд Улаанбаатарын цагаар ойролцоогоор 23:50 цагийн үед гал гарчээ.
13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ.
Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.
Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.