ЭНЭТХЭГ: Парламентын сонгууль өнөөдөр эхэллээ

2019 оны 4 сарын 11

Arslan.mn

 Бүгд Найрамдах Энэтхэг улсын /БНЭУ/ парламентын сонгууль өнөөдөр  орон нутгийн цагаар 07.00 цагт албан ёсоор эхэлжээ.

Уг сонгуулиар энэтхэгчүүд одоогийн Ерөнхий сайд Нарендра Модиг албан тушаалд нь үлдээх эсэхийг шийдэх юм.

Энэтхэгийн парламентын сонгууль дэлхийн хамгийн том ардчилсан сонгуулийн нэгд тооцогддог бөгөөд сонгуульд санал өгөх эрхтэй нийт 900 сая иргэн байна.

Одоогийн Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам 2014 онд парламентын доод танхимд нийт 282 суудал аван ялалт байгуулж, 30 жилийн хугацаанд тасралтгүй Энэтхэгийн парламентын олонхын байр сууриа хадгалсаар ирсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602149
0 эможи

keyboard_arrow_up