Далай лам Энэтхэгт эмнэлэгт хүргэгджээ
2019 оны 4 сарын 10
XIV Далай лам Энэтхэгт эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Түүний хувийн нарийн бичгийн дарга “Дээрхийн гэгээнтний бие өнөө өглөө Дармсалад бага зэрэг чилээрхсэн. Урьдчилан сэргийлэх үүднээс бид Дели хот руу очсон” гэж хэлжээ.
Өдгөө 83 настай Далай ламд уушгины үрэвсэл буюу уушгины хатгаа өвчний онош тогтоогджээ. Далай лам хэд хоног эмнэлэгт хэвтэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
602102
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс