ДҮГНЭЛТ: “Ethiopian Airlines” компанийн онгоц ямар нэг гаднын биеттэй мөргөлдөөгүй гэв

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

“Ethiopian Airlines” компанийн “ET302” дугаар нислэгийн “Boeing 737 Max 8” онгоцны ослын шалтгааны дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байна.

Онгоц осолдохоос өмнө ямар нэг гаднын биеттэй мөргөлдөөгүй гэж шинжээчид дүгнэжээ. Мөн "Нислэгийн багийн гишүүд маш их хэмжээний дуу чимээ гарч эхэлмэгц "Вoeing"-оос өгсөн арга хэмжээ авах зөвлөмжийг удаа дараа биелүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байна" гэсэн дүгнэлт гарсан байна.

"Ethiopian Аirlines" компанийн осолдсон онгоцтой яг ижил загварын онгоц индонезид осолдсон тохиолдол таван сарын өмнө гарсан. Хоёр осолд ижил төстэй зүйлс байгаа талаар дүгнэлт гарахаас өмнө хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
601927
3 эможи

keyboard_arrow_up