СОНГУУЛЬ: В.Зелинский, П.Порошенко нар тунаж үлдлээ

2019 оны 4 сарын 04

Arslan.mn

Украины Сонгуулийн төв комисс өнгөрсөн сарын 31-нд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн анхан шатны санал хураалтын албан ёсны дүнг зарлалаа. Саналын хуудсыг 100 хувь толж дуусасаны дараа Владимир Зелинский 30.24 хувийн саналаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан бол одоогийн Ерөнхийлөгч П.Порошенко 15.95 хувийн саналаар мөн дэд байраа бататгасан байна. Ерөнхий сайд асан, “Батъкивьщина” намын дарга Юлия Тимощенко 13.4 хувийн санал цуглуулжээ.   

Сонгуулийн төв комисс ийнхүү албан ёсны үр дүнг танилцуулснаар дараагийн шатны сонгуулийн ажлыг шууд үргэлжүүлэхээр болжээ. Хоёрдугаар шатны санал хураалтад В.Зелинский, П.Порошенко нар тунаж үлдсэнийг тус комиссоос өмнө нь зарлачихсан байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601904
0 эможи

keyboard_arrow_up